Оросын алдарт сонгодог жүжгийн зохиолч Антон Павлович Чеховын хэлсэн шилдэг ишлэлүүд:

  • Тамхи татдаггүй, архи уудаггүй хүнтэй таарвал “новш”биш байгаа даа гэж өөрийн эрхгүй бодогддог юм. 
  • Парис руу эхнэртэйгээ хамт явна гэдэг ой руу явахдаа мод авч явахтай ижил. 
  • Эхнэр чинь чамайг хуурсан бол эх орноосоо биш чамаас урвасанд баярла.
  • Үргэлж аз жаргалтай байхыг хүсвэл гунигтай, зовлонтой үед ч гэсэн: а) байгаадаа сэтгэл хангалуун байх, б) үүнээс илүү муу зүйл тохиолдож болох байсан гэж бодох хэрэгтэй. 
  • Өнөөдөр гайхалтай өдөр байна. Цай уумаар ч юм шиг, боож үхмээр ч юм шиг.
  • Тэнэгүүд бас луйварчид л бүгдийг ойлгож, бүхнийг мэддэг.
  • Бидний дотор буй энгийн хүнийг хэн ч хайрлахыг хүсдэггүй.
  • Хүнд галзуурахад нь саад болох хэрэггүй.
  • Хүн бүр нэгэн зэрэг үнэнээ хэлж эхэлбэл хамаг ажил, амьдрал нь сүйрнэ.
  • Орос улсад авьяастай хүн цэвэр ариун байна гэж байхгүй. 
  • Таны гаргасан үйлдэл хэн нэгний сэтгэлийг гонсойлгосон бол үйлдлээ буруутгах гэж бүү яар.
  • Зохиолч болно гэдэг амархан. Дугуй дугуйгаа олж нийлдэг шиг, ямар ч утгагүй бичвэрт таарсан уншигч нь олддог.
  • Хог новшоос хог новш бүү байгаачээ гэж хүсэж болохгүй.
  • Энэ хорвоод эх түүх нь булингаргүй зүйл гэж үгүй.
  • Өвдөхөд би уйлж, хашхирдаг; шударга бус зүйл тохиолдоход би уурладаг; муу занд би жигшиж дургүйцдэг. Үүнийг л амьдрал гэдэг байх.