Сомалийн иргэний дайны үеэр 1991 оны нэгдүгээр сарын 5-нд хаасан байсан нийслэл Могадишо хот дахь АНУ-ын Элчин сайдын яамыг /ЭСЯ/ дахин нээжээ. Энэ тухай АНУ-ын Төрийн Департаментын хэвлэлийн алба мягмар гарагт мэдээлсэн байна. 

“Могадишо дахь ЭСЯ-ыг хааснаас 27 жилийн дараа 12 дугаар сарын 2-нд АНУ Сомалид байнгын дипломат оролцоогоо дахин сэргээлээ. Энэ бол Сомали улсад сүүлийн жилүүдэд гарсан ахиц дэвшлийг харуулсан түүхэн явдал юм. Түүнчлэн хоёр тал хоёулаа сонирхож буй Сомалийн байдлыг цаашид тогтвортой байлгах, ардчилал, эдийн засгийг хөгжүүлэх АНУ-ын үүрэг амлалт хэвээр гэдгийг харуулсан явдал боллоо” гэж мэдээлэлд онцлон тэмдэглэсэн байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, TASS