ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Си Жиньпин нар энэ сард дээд хэмжээний уулзалт хийхгүй гэж АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин мэдэгдэв.


Д.Трамп, Си Жиньпин нар энэ сарын эцсээр Флорида муж улс дахь “Мар-а-Лаго” эдлэн газарт уулзаж, худалдааны хэлэлцээг батлахаар төлөвлөж байсан билээ.


Хоёр талын хэлэлцээнд шийдэгдээгүй олон асуудал байгааг С.Мнучин дурдаад, хэлэлцээр зөв болоод харилцан ашигтай байх хэрэгтэй гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.


БНХАУ оюуны өмчийн тухай хууль дүрмийг зөрчиж, АНУ-ын технологийг хүчээр шилжүүлэн авч байгаа гэх асуудалд талууд санал зөрөлдөөнтэй байгаа ажээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг