БНХАУ-ын дарга Си Жиньпин болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар бямба гарагийн орой ажил хэрэгч оройн зоог барьж, чухал зөвшилцөлд хүрсэн тухай БНХАУ-ын Төрийн зөвлөх, Гадаад хэргийн сайд Вань И мэдээлэв.

“Нөхөрсөг хийгээд эелдэг дотно уур амьсгалд өрнөсөн оройн зоог хоёр цаг хагасын хугацаанд үргэлжилсэн нь төлөвлөснөөс удаан байсан” гэж Буэнос-Айрес хотноо болсон уулзалтын дараа Вань И сэтгүүлчдэд мэдээлжээ.

“БНХАУ-АНУ-ын хоёр талт харилцаа олон салбарт өргөжин тэлэх нь ихээхэн ач холбогдолтой юм” хэмээн талууд санал нийлсэн байна.

Гадаад хэргийн сайдын мэдэгдэлд тэмдэглэснээр, хоёр улсын төрийн тэргүүн цаашид хоёр талын төлөөлөгчдийн айлчлал, утасны яриа болон уулзалт зэргийг тогтмолжуулахаар тохиролцсон аж. Түүнчлэн тохиромжтой цаг үед харилцан айлчлал хийхээр зөвшилцжээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Xinhua