АНУ болон БНСУ жил тутмын "Key Resolve" команд-штабын хамтарсан сургуулиа "Тонмэн" хэмээх шинэ нэртэйгээр хийхээр болсон тухай “Yonhap” агентлаг цэргийн эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжилжээ. 

“Key Resolve” сургуулийг урьд нь “Team Spirit” гэж нэрлэж байсан байна. АНУ болон БНСУ “Key Resolve”, “Foal Eagle” сургуулиудаа хийхгүй байхаар шийдсэн тухай Пентагон ням гарагт мэдээлсэн билээ. 

“Key Resolve” гэж нэрлэдэг команд-штабын сургуулийн нэрийг "Тонмэн" болгож өөрчилсөн. Уг сургууль амралтын өдрүүдийг хасаад гуравдугаар сарын 4-12-ны хооронд долоо хоног үргэлжилнэ” гэж “Yonhap” агентлагийн мэдээнд дурдсан байна. 

Америкийн цэргийнхэн Өмнөд Солонгостой хамтран хийдэг цэргийн сургуулиудынхаа тоог цөөлөхөөр төлөвлөж байгаа тухай “Wall Street Journal” сонинд өмнө нь тус улсын хоёр эх сурвалжийн мэдээллээс иш татан бичжээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, RIA Novosti