ОХУ-ын Засгийн газрын төлөөлөгчийн хувиар АНУ-ын улс төрийн бүлэглэлүүдэд шургаж, улс төрийн хуйвалдаанд оролцсон хэмээн орос эмэгтэйг АНУ-ын Засгийн газар баривчилжээ.

Өдгөө 29 настай Мариа Бутина гэх эмэгтэй АНУ-ын Бүгд найрамдах намтай гүн харилцаа тогтоосны зэрэгцээ буу эзэмших эрхтэй холбоотой хуулийг дэмжигч болсон байна гэж АНУ-ын хэвлэлд мэдээлэв.

Энэ хэрэг нь 2016 онд болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон эсэхийг мөрдөн шалгах ажиллагаатай хамааралгүй ажээ.

Мариа Бутина нь ОХУ-ын Засгийн газрын өндөр албан тушаалтны заавраар ажилладаг байсан гэж үзэж байна.

Харин Бутинагийн өмгөөлөгч Роберт Дрискол мэдэгдэл хийхдээ, миний үйлчлүүлэгч төлөөлөгч биш, мэргэжлээрээ ажиллах зорилготой олон улсын харилцааны оюутан гэсэн байна. Мөн тэрбээр, “АНУ цаашлаад тус улсын ямар нэгэн хууль тогтоомжид нөлөөлж, сулруулах гэсэн зорилго түүнд байхгүй, энэ хэрэг хэтрүүлэгтэй байна" гэж мэдэгджээ.

М.Бутинаг ням гарагт баривчилж, хорьсон гэж АНУ-ын Хууль зүйн яам мэдэгдэв.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг