АНУ дахь БНХАУ-ын ЭСЯ өчигдрөөс албан ёсоор “Фэйсбүүк” хуудас ажиллуулж эхэлсэн тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ.
 
Хятадын ЭСЯ-наас гаргасан мэдэгдэлд “Бид нийгмийн сүлжээгээр Америкийн ард түмэнтэй холбогдсоноор Хятад-Америкийн ард түмний нөхөрлөлийг улам бүр гүнзгийрүүлж, Хятад болон АНУ хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд тус болно гэдэгт найдаж байна” гэжээ.

АНУ дахь Хятадын ЭСЯ-ны “Фэйсбүүк” хуудаст бүх насны хүн “like" дарснаар Хятад болоод тус хоёр улсын талаарх мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой гэнэ.





Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг