Гадаадын дипломатууд болон НҮБ-ын ажилтнуудын бэлгийн хамтрагч нь ижил хүйстнээ сонирхогч бол тэдэнд дипломат виз олгохгүй гэж АНУ мэдэгдлээ.

Энэхүү арга хэмжээ 10 дугаар сарын 2-ноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд одоо АНУ-д байгаа дипломатуудын ижил хүйстнээ сонирхдог бэлгийн хамтрагчдыг 12 дугаар сарын 31-ны дотор АНУ-аас гарах, гэрлэх эсвэл визийн төрлөө солихыг шаардсан байна.

Энэ арга хэмжээ нь 2009 онд гаргасан журмын эсрэг хувилбар юм.

Одоогийн байдлаар 28 орон ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрөөд байгаа бол 71 оронд ижил хүйстэнтэйгээ харилцаанд орохыг хориглодог ажээ.

Дональд Трампын Засаг захиргааны энэхүү шинэ бодлогыг НҮБ-ын санамж бичигт мөн оруулжээ.

Санамж бичигт, “2018 оны 10 дугаар сарын 1-ны өдрөөс эхлэн НҮБ-ын албан тушаалтнуудын ижил хүйст хамтрагчид болон шинээр ирэх бэлгийн ийм чиг хандлагатай хүмүүс “G-4” төрлийн виз авах эрхээ баталгаажуулахын тулд гэрлэлтийн баталгаатай байх ёстой” гэж бичжээ.

“G-4” төрлийн визийг олон улсын байгууллагуудын ажилтнуудад олгодог ажээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг