АНУ, Франц болон Их Британи хамтран Сирийн цэргийн байгууламжуудад  цохилт өгч эхэлсэн тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.

“Америкийн дуу хоолой” агентлагийн мэдээлснээр, Д.Трамп баасан гарагт Цагаан ордонд мэдэгдэл хийхдээ “Сирийн Ерөнхийлөгч Башар Аль-Асадын засгийн газрын хүчнийхний эсрэг АНУ, Франц болон Их Британи нэгдэн “хамтарсан цэргийн ажиллагаа” явуулж эхэллээ. Сирийн Засгийн газар химийн давшилт үйлдэж байгааг зогсоох нь энэ цэргийн ажиллагааны гол зорилго” гэжээ.

АНУ тэргүүтэй улс орнууд болон олон улсын байгууллагуудын мэдэгдсэнээр, өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт Сирийн нийслэл Дамаск хотоос холгүй орших сөрөг хүчнийхний түшиц газарт Сирийн засгийн газрын хүчнийхэн химийн давшилт үйлдсэний улмаас 40 орчим хүн амь үрэгдэж, хэдэн зуун хүн химийн хорт бодист хордсон шинж тэмдэгтэйгээр эмчлүүлж байгаа юм.

Сирийн засгийн газрын хүчнийхнийг дэмжиж, өөгшүүлж байна гэж ОХУ болон Ираныг АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп мөн шүүмжилсэн байна.




Эх сурвалж: МОНЦАМЭ анентлаг