Сири-Туркийн хилийг хамгаалах зорилгоор АНУ тэргүүтэй терроризмтай тэмцэх олон улсын эвсэл “Сирийн ардчилсан хүчнийхэн” эвслийн отрядуудыг бэлтгэх, сургалт явуулахаар төлөвлөж байгааг Туркийн Засгийн газрын шадар сайд Бекир Боздаг “галаар наадсан тоглоом” гэж үзэж байгаагаа мэдэгдсэнийг ТАСС агентлаг уламжлав.

Тэрбээр хэлэхдээ "АНУ “Лалын улс” террорист бүлэглэлтэй тэмцэхдээ Туркс улстай бус, “Ардчилсан холбоо” намын дайнчид болон “Өөрийгөө батлан хамгаалах хүчний” отрядуудтай хамтран ажиллаж, галаар наадаж байна. 

АНУ "Сирийн хилийн аюулгүй байдлыг хангах хүчин" нэрээр терористуудын армийг байгуулахаар зэхэж байна. "Лалын улс" бүлэглэлийнхэнтэй тэмцэх уриан дор “Ардчилсан холбоо” болон “Өөрийгөө батлан хамгаалах хүч”-ний отрядуудыг дэмжих нь Турк улстай хамтрах стратегийн түншлэлд нийцэхгүй байна” гэжээ.