ВАШИНГТОН. /TASS/. Үндэсний аюулгүй байдалд аюул учруулж байгаатай холбоотойгоор “Huawei” компани болон тус компанитай холбоотой хуулийн этгээдүүдийг хар жагсаалтандаа оруулна гэж АНУ-ын Худалдааны яамны хэвлэлийн алба мэдээлжээ.


Huawei” компани АНУ-ын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын ашиг сонирхолд харшилсан үйл ажиллагааг явуулахад оролцдог гэдгийг нотолсон мэдээлэл байгаа учир Худалдааны яам ийм шийдвэр гаргасныг хэвлэлийн алба онцлон тэмдэглэжээ. 


Тухайлбал, Худалдааны яам “Huawei” компанийг Америкийн хориг арга хэмжээг тойруулан Иранд санхүүгийн үйлчилгээ үзүүлсэн, эдгээр зөрчлийг нь мөрдөн шалгах, шударгаар шүүх үйл явцад саад учруулахыг завдсан хэрэгт буруутгаж байгаа аж.



“АНУ-ын Худалдааны яамны Аж үйлдвэр, аюулгүй байдлын товчоо харилцаа холбооны төхөөрөмж үйлдвэрлэгч Хятадын хамгийн том компани “Huawei”-г хар жагсаалтад оруулна. Энэ нь гадаадын компаниуд Америкийн технологиудыг ашиглахад саад болох юм” хэмээн АНУ-ын Худалдааны сайд Уилбур Росс мэдэгджээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг