“Forbes” сэтгүүл ажил эрхлэхэд хамгийн таатай 10 хотыг нэрлэлээ. Энэхүү жагсаалтыг АНУ-ын Денвер хот анх удаа тэргүүлсэн байна. 

Учир нь, 2.8 сая хүн амтай тус хот олон төрлийн зах зээл, мэдлэг боловсролтой ажиллах хүчнээрээ алдартай болж буй нь зах зээлийн сүүлийн үеийн судалгаануудаас харагдах болсон. Дэлхийн томоохон компаниуд тус хотод салбараа нээж, үйл ажиллагаа эрхлэх болсон аж. Электрон бараа үйлдвэрлэгч “Panasonic” компани гэхэд 300 ажлын байр бий болгохоо мэдэгдсэн. 

Денвер хотын их сургуулиуд олон улсын хэмжээний судалгаа, шинжилгээний ажил хийж, чанартай ажиллах хүчин бэлтгэдэг, түүнчлэн нийгмийн дундаж давхрага өсөж байгаа зэрэг олон хүчин зүйлийг харгалзан тэргүүн байрт оруулжээ. 2010-2014 онд 100 мянга орчим цагаач тус хотыг зорьсон тухай судалгаа бий. 

Хотын нэр

Хүн ам

ҮНБ

(тэрбум)

Ажлын байрны өсөлт

Өндөр технологийн  салбарын ажлын байрны өсөлт

Денвер, Колорадо

2.7 сая

171

2.8%

3.2%

Роли, Өмнөд Дакота

1.2 сая

64

3.4%

4%

Портленд, Орегон

2.3 сая

150

3%

3.5%

Прово, Юта

572 мянга

19

3.8%

3.7%

Атланта, Жоржия

5.6 сая

298

3.2%

2.7%

Сиэтл, Вашингтон

2.8 сая

238

2.9%

5.5%

Солт-Лейк-Сити, Юта

1.1 сая

72

2.8%

4.3%

Индианаполис,Индиана

1.9 сая

111

2.6%

2.6%

Уоррен, Мичиган

2.5 сая

135

2.6%

2.3%

Форт Коллинз, Колорадо

325 мянга

16

2.3%

3.3%