МОСКВА. /АиФ/. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Хятадын Гадаад хэргийн сайд Ван И нар яриа хэлэлцээ хийх үеэрээ хоёр улсын хамтын ажиллагаа түүхэн дээд түвшинд хүрсэн тухай мэдэгджээ.


Оросын төлөөлөгчийн мэдэгдсэнээр, АНУ Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татварыг нэмэгдүүлэх тухай мэдэгдээд байгаа энэ үед Хятадын гадаад хэргийн сайд Ван И АНУ-ын эрх баригчдын бодлогод сэтгэл дундуур байгаагаа нуугаагүй байна


АНУ-ын олон улсын харилцаанд гүйцэтгэж буй үүргийг хор хөнөөлтэй гэж тодорхойлж болохоор байна хэмээн С.Лавров мөн мэдэгджээ. Түүнчлэн яриа хэлэлцээ хийх үеэрээ талууд Орос, Хятадын харилцаа маш өндөр түвшинд байгаа дээр санал нэгдсэн байна.


“Бидний харилцаа урьд өмнө байгаагүй өндөр түвшинд байгаа. Энэхүү харилцаа нь түүхэн цаг хугацааны сорилтыг даван туулсан юм. Бидний харилцаа гуравдагч орны эсрэг чиглэгдээгүй” хэмээн Ван И хэлсэн байна. Талууд Сочи хотод яриа хэлэлцээ хийжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг