Ирэх оны нэгдүгээр сард Швейцарийн Давос хотноо зохион байгуулах Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп оролцоно гэж Цагаан ордноос мэдээлэв.

Цагаан ордны хэвлэлийн албаны төлөөлөгч Сара Сандерсийн мягмар гарагт мэдээлснээр, Д.Трампын хамт АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин, Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Худалдааны сайд Вилбур Росс нар Давос хотод хүрэлцэн очих ажээ.

“Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт 2019 оны нэгдүгээр сарын 22-25-нд болно” гэж тус чуулга уулзалтын албан ёсны цахим хуудсанд мэдээлсэн байна. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Xinhua