БЭЭЖИН. /Синьхуа/. АНУ-ын зүгээс худалдааны салбарт дангаар авч хэрэгжүүлж болзошгүй хамгаалах үйлдлүүдийг манай улс эсэргүүцэж байгаагийн сацуу эрх болон ашиг сонирхлоо хамгаалахын тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч эхлэхэд бэлэн байна гэж БНХАУ-ын Худалдааны яамны албан ёсны төлөөлөгч мэдэгджээ.

“Хууль ёсны ашиг сонирхлыг маань хохироож байгааг манай улс ямар ч тохиолдолд зүгээр хараад суухгүй” хэмээн дээрх төлөөлөгч тэмдэглэсэн байна.

“Хятад улсын эсрэг хязгаарлалтын арга хэмжээ авах тухайгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зарлана” хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсний дараа Хятад улсын зүгээс уг мэдэгдлийг хийжээ.




Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг