Вьетнамын дайны баатар, АНУ-ын сенатч Жон Маккэйн өчигдөр 81 насандаа өөд боллоо.

Тэрбээр 2017 оны долдугаар сард тархины хавдрын түрэмгий хэлбэр гэх өвчин туссан байснаа мэдсэн бөгөөд энэ цаг үеэс хойш эмчилгээ хийлгэж байжээ.

Өнгөрсөн 12 дугаар сард Вашингтоныг орхисон Жон Маккэйн баасан гарагт эмчилгээг зогсоох шийдвэр өөрөө гаргасан байна.

Түүний охин Меган мэдээлэл хийхдээ, “энэ цаг мөчөөс хойш аавынхаа замналаар амьдарч, түүний хүсэн хүлээж байж зүйлсийг гүйцэлдүүлэх болно гэж мэдэгджээ. Мөн тэрбээр, аав минь байхгүй учир өдөр, сар, жилүүд хуучин шигээ тийм ч сайхан байхгүй байх нь лавтай гэхдээ бидний төлөө амьдарч ирсэн түүний дурсамж, үлгэр жишээ байгаа учир хайр энэрлээр дүүрэн сайхан өдрүүд бас байх болно гэж хэлсэн байна.

Зургаан удаа сенатаар сонгогдсон, 2008 онд Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшиж байсан тэрбээр өнгөрсөн оны долдугаар сард зүүн нүдэндээ хурсан цусыг авахуулах мэс засалд орсон бөгөөд энэ үед эмч нар түүнийг хавдартай байсныг тогтоожээ.

Түүний аав болон өвөө нь АНУ-ын Тэнгисийн цэргийн адмирал байсан юм. Харин тэрбээр Вьетнамын дайны үед нисгэгч байжээ. Вьетнамын дайны үеэр түүний онгоц суманд оногдож, улмаар дайснуудад олзлогдон тав гаруй жил хоригджээ. Тэрбээр хоригдож байх хугацаандаа олон удаагийн эрүү шүүлтэд орсны улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг