АНУ-ын улсын өрийн хэмжээ 21 их наяд 516 тэрбум ам.долларт хүрсэн тухай “Washington Examiner” сонинд мэдээлжээ.

9 дүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болсон 2018 оны санхүүгийн жилд Америкийн улсын өр 1,2 их наяд ам.доллароор өссөн байна. Түүнээс гадна, АНУ-ын төсвийн алдагдлын хэмжээ 2020 онд 1 их наяд ам.доллароос давах төлөвтэй байгаа аж.

АНУ-ын засгийн газрын зардлыг хянах боломжгүй байгаа учраас улсын өрийн хэмжээ өсөх хандлагатай байгааг дээрх сонинд дурдсан байна. Энэ оны 8 дугаар сард АНУ-ын Конгрессын мэдээлснээр, 2018 оны санхүүгийн жилийн 11 сарын хугацаанд засгийн газрын авсан зээлийн хэмжээ 895 тэрбум ам.доллар болсон нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 222 тэрбум ам.доллароор өссөн үзүүлэлт юм.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг