СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өчигдөр буюу лхагва гарагт АНУ-ын Үндэсний тагнуулын газрын дарга Дэн Коутстай уулзаж, цөмийн хэлэлцээнд БНАСАУ-ыг эргэн оролцуулах асуудлыг голчлон хэлэлцсэн байна.

Хөх ордонд болсон уг уулзалт нь Д.Коутсыг БНСУ-д айлчилснаас нэг хоногийн дараа болсон юм. 

“Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон АНУ-ын Үндэсний тагнуулын газрын дарга Д.Коутс нар БНСУ, АНУ-тай холбогдолтой асуудлуудыг хэлэлцсэн” гэж Хөх ордны хэвлэлийн албаны төлөөлөгч мэдэгджээ. 

"Пёньян Вашингтонтой цөмийн зэвсгээс ангижрах тухай хэлэлцээгээ үргэлжлүүлэх эсэхээ дахин авч хэлэлцэж магадгүй" гэж БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Чой Сон Хи өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. 

Хоёр Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалт гэх мэт яриа хэлэлцээгээр дамжуулан АНУ-БНАСАУ-ын үл ойлголцлыг багасгана хэмээн БНСУ найдаж байна. 


Эх сурвалж: Монцамэ агентлаг