Монгол дахь Америкийн Элчин сайдын яамны Консулын газраас виз мэдүүлэхээр ирж буй иргэдийг элс, арц, будаа зэргийг авчрахгүй байхыг анхаарууллаа. Хэрэв авчирсан тохиолдолд дотогш нэвтрүүлэхгүй бөгөөд дахин цаг авах шаардлагатай гэдгийг цахим хуудаснаа мэдэгдсэн байна.