Таван жилийн өмнө Монголын үзэгчдэд хүрсэн “Ану хатан” уран сайхны кино гараад жилийн дараа л “Warrior princess” нэрээр АНУ-ын зах зээлд хөл тавьсан билээ.

Тэгвэл эл бүтээлийг түгээх эрхийг Болгарын телевиз энэ сард худалдан авчээ. 

Сонирхуулахад, уг  уран бүтээл  “Мандухай цэцэн хатан”-аас хойш 29 жилийн дараа бүтээгдэж буй түүхэн хатны тухай хоёр дахь кино гэдгээс гадна эмэгтэй зохиолч, эмэгтэй ерөнхий найруулагч, эмэгтэй гол дүртэйгээрээ онцлог бүтээл гэгддэг.  “Ану хатан” уран сайхны киноны зохиолыг Б.Шүүдэрцэцэг бичэж, найруулагчаар Т.Алтантуяа ажилласан билээ.