НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. АНУ Хятадын гурван банктай холбоотой санхүүгийн үйл ажиллагааг судалж байна. Эдгээр банкийг БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийг санхүүжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн хэмээн сэжиглэж байгаа аж.

Хэдэн зуун сая ам.долларын шилжүүлэг хийсэн тухай мэдээллээ өгөхийг эдгээр банкинд үүрэг болгосон Вашингтон муж улсын тойргийн шүүхийн захирамжийг давж заалдах шатны шүүх дэмжсэн байна. Нүүрс болон бусад ашигт малтмалыг экспортлох зорилгоор БНАСАУ-ын Төрийн банк нэр нь тодорхойгүй Хятадын компанийн үйлчилгээг ашиглаж, олсон орлогыг цөмийн хөтөлбөрийг хөгжүүлэхэд шаардлагатай материалуудыг худалдан авахад ашигласан байж магадгүй гэж таамаглаж байгаа аж.  

Шүүхийн шийдвэрт эдгээр банкны нэрийг дурдаагүй хэдий ч Хятадын “China Merchants Bank”, “Bank of Communications” болон  “Shanghai Pudong Development Bank” банк энэ асуудалд холбоотой байж магадгүй гэж “Bloomberg” агентлаг таамаглажээ.


 

Эх сурвалж: Монцамэ агентлаг