ВАШИНГТОН. /TASS/. Хятад улсад болох “Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны чуулга уулзалтад АНУ өндөр албан тушаалын төлөөлөгчдөө илгээх бодолгүй байна. “Нэг бүс нэг зам” санаачилгын санхүүжилттэй холбоотой асуудлын улмаас ийм шийдвэр гаргах төлөвтэй байгаа тухай Төрийн Департаментын хэвлэлийн албаны төлөөлөгч өнгөрсөн мягмар гарагт мэдэгджээ.

“Бид өндөр дээд албан тушаалтнуудаа явуулах бодолгүй байна. Бид тус санаачилгын ил тод бус арга барил, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээ, стандартыг үл ойшоож буйтай холбоотой асуудалд санаа зовниж байгаагаа илэрхийлсээр байх болно. Энэ асуудлуудаа шийдэхийг АНУ Хятад улсад нэг бус удаа уриалсан” хэмээн тэрбээр хэлсэн байна. 

2013 оны 9 дүгээр сард дэвшүүлсэн “Хятадын “Нэг бүс нэг зам” санаачилга нь “Торгоны замын эдийн засгийн бүс” болон “XXI зууны Тэнгисийн торгоны зам” төслүүдийг нэгтгэдэг юм. Ази Европыг холбосон тээврийн маршрутад байрладаг улс орнуудтай хамтран ажиллах талаар хоёр талт санамж бичиг байгуулахыг энэхүү санаачилгад тусгажээ. 

“Нэг бүс наг зам”-ын анхны чуулга уулзалт 2017 оны 5 дугаар сард Бээжин хотод болжээ. Энэ чуулга уулзалтад 29 орны төр засгийн, тэргүүн болон олон улсын томоохон байгууллагуудын удирдагчид оролцсон юм. “Нэг бүс наг зам”-ын хоёр дахь чуулга уулзалт Бээжин хотод энэ сарын сүүлчээр болох юм. 


 

Эх сурвалж: Монцамэ агентлаг