АНУ болон Өмнөд Солонгос улс цэргийн хамтарсан сургуулилтаа тодорхойгүй хугацаагаар түр зогсоожээ. Энэ тухай  “Agence France-Presse” агентлаг мэдээлсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нарын түүхэн уулзалт Сингапурт болсон билээ. Уулзалтын үеэр хийсэн яриа хэлэлцээний дүнд талууд хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан юм. Цөмийн зэвсгээсээ татгалзсаных нь хариуд БНАСАУ-д аюулгүй байдлын баталгаа олгоно гэсэн амлалтыг Ерөнхийлөгч Д.Трамп өгсөн юм. Түүнчлэн Өмнөд Солонгостой хийдэг цэргийн хамтарсан сургуулилтаа түр зогсоохоо тэрбээр амласан байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг