Хоёр улс цэрэг армиа болзошгүй явдалд бэлэн байлгана хэмээн энэ даваа гарагаас цэргийн сургуулилт хамт хийж байна. Таван өдөр үргэлжлэх “Соргог нисгэгч” сургуулилалтыг хамгийн сүүлийн үеийн, радарт харагддаггүй онгоцоор хийж, урьд өмнөхүүдээс хамгийн өргөн хүрээтэй нь болох аж. 

Өмнөд Солонгос дахь Америкийн цэргээс хоёр орон байлдааны нийт 230 онгоц ашиглахыг хэллээ. Радарт харагддаггүй F-35, F-22 загварын сөнөөгчдийг тэд энэ үеэр анх удаа нисгэх юм байна. Талууд баллистик пуужин хөөргөгч тэрэг болон газар дээрх бусад объект, дайсны цэргүүдийг сөнөөх сургуулилалт хийнэ. 

Энэхүү нисэх хүчний сургуулилалт Солонгосын хойгт сүр хүчээ бахдуулж, айлгах зорилготой гэж олон улсын ажиглагчид үзэж буй. Ингэснээр Умард Солонгосыг “айлгах” юм байна. Пхеньяны зүгээс Вашингтоныг Солонгосын хойгийн асуудлыг хязгаарт нь хүргэлээ хэмээн шүүмжилсэн билээ.