АНУ-тай байгуулсан Цөмийн хамтын ажиллагааны гэрээний хугацааг сунгах гэж байгаатай холбогдуулан Японы тал плутонийн овоолго нь өсөн нэмэгдэж байгааг ойлгон хүлээн авахыг АНУ-д уриалахаар зэхэж байна.

Энэхүү гэрээний хүрээнд Японы тал хэрэглэсэн цөмийн түлш болон плутонийг дахин боловсруулах эрхтэй болсон юм. Гэрээний эхний 30 жилийн хугацаа даваа гарагт дуусчээ.

Хоёр талаас ямар нэг татгалзсан санал байхгүй бол гэрээний хугацаа дууссан өдрийн маргааш нь гэрээ автоматаар сунгагддаг байна. Гэсэн хэдий ч талуудын аль нэг нь татгалзах санал дэвшүүлсэн тохиолдолд тухайн үеэс зургаан сарын хугацаанд гэрээ хүчин төгөлдөр бус болох юм.

Плутонийн овоолгыг дахин ашиглах нь тулгамдсан асуудал болоод байгаа энэ үед Японы овоолго өсөн нэмэгдэж байгаад АНУ санаа зовниж байна.

Японы цөмийн дахин боловсруулах хөтөлбөрийн гол байгууламж болсон Монжу цөмийн реакторт хэд хэдэн асуудал гарсантай холбоотойгоор уг реакторыг буулгахаар төлөвлөж байгаа аж.

Өнөөдөр гэрээний хугацаа сунгагдах эсэх нь шийдэгдэх бөгөөд үүнтэй холбогдуулан Японы тал плутонийн овоолгын хэмжээгээ бууруулж, мөн аюулгүй байдлыг хангах тал дээр илүү хичээнгүйлэн ажиллана гэдгээ АНУ-д тайлбарлах төлөвлөгөөтэй байгаа бол АНУ-ын тал цөмийн эрчим хүчний ил тод бодлого тэр дундаа, цөмийн түлшийг дахин боловсруулах тусгай стратегийг Японы талаас шаардах төлөвтэй байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг