Технологийн ертөнцийнхөнд томоохон хүлээлт үүсгэдэг "Apple special event" буюу Apple-ийн хөгжүүлэгчдийн жилийн чуулга уулзалт энэ оны зургадугаар сард болно. 

Apple компани 2018 онд дахин Сан Хосед хийхээр төлөвлөж байна. Хөгжүүлэгчид гуравдугаар сарын 22-ны өдөр 10AM PT / 1PM ET дээр WWDC сайтаар дамжуулан тасалбар авах боломжтой юм.

Өнгөрсөн жилийн гол үйл явдал нь HomePod, шинэ iMac Pro, iOS 11, 10.5 инчийн iPad Pro, macOS High Sierra, watchOS 4, ARKit зэрэг байлаа. Энэ жил macOS болон iOS-ийн ирээдүйн талаар сонирхуулах бөгөөд саяхан гарсан хямд iPads болон MacBooks-ийг харах боломжтой гэнэ.

Энэ жилийн хувьд IOS 12 үйлдэлийн систем хамгийн сонирхолтой нь 

WWDC нь эргэлзээгүй IOS ирээдүйн тухай буюу бүр нарийвчилбал IOS12 -н тухай байх юм. Apple IOS12 дээр шинэ онцлог шинж нэмэхээс илүүтэйгээр аюулгүй байдалд нь түлхүү анхаарах сурагтай байна. Мөн M apple Mac, ipad, iphone дээр ажилладаг нийтийн апплейкешин гаргахаар ажиллаж байна гэсэн яриа гараад амжлаа. 

Тэгэхээр хөгжүүлэгчид апплейкешинээ зохиохдоо MacOS, IOS гэж тусд нь зохиодог биш нэгдсэн нэг апплейкешин зохиодог болох ирээдүй ойрхон байна гэж ойлгож болох юм. Apple компани IphoneX гар утсан дээр ч мөн олны таашаалыг хүртээд байгаа анимэшинуудаа шинэ гаргах ID-тай IPAD-ны загварт багтаахаар ажиллаж байна хэмээн Bloomberg мэдээлжээ. 

Мөн IOS12-д апплейкешинууд болон вэб хуудсын хөтөчүүд нэг дор олон үйлдэл хийх зориулалттай TAB-тай болох сурагтай. Харин илүү өөр шинэлэг зүйлүүд нь дараа жилийн WWDC дээр нэмэгдэх төлөвтэй байгаа бөгөөд 2019 онд мөн IOS-н дэлгэцийн нүүр хуудсыг өөрчлөх төлөвлөгөөтөй байна.