Өнөөдөр шөнө Apple-ийн ээлжит эвэнт "Lets take a field trip" уриатайгаар болно. Одоогоос таван жилийн өмнө Америкт ipad болон macbook компьютеруудыг боловсролын салбарт түлхүү ашигладаг байжээ. Харин сүүлийн таван жилд Chrome book компьютеруудыг илүүтэйгээр ашиглах болсон. 

Тэгвэл Apple компани энэ салбарт буцаад тэргүүлэхээр шийджээ. Өнөөдрийн болох эвэнт ч үүнтэй холбоотой. Тэд илүү хямд IPAD худалдаанд гаргахаар зэхэж байна. Тус IPAD нь 259 доллар байх ба Аpple pencil-г дэмжиж ажиллах зорилготой бөгөөд мөн боловсролын салбарт зориулсан программ хангамжтай байна гэж Bloomberg мэдээлжээ.  

Технологийн салбар хурдацтайгаар бүх салбарт хүчээ авч байгаа өнөө үед Apple компани энэхүү эвэнтээрээ дамжуулан ipad болон боловсролын салбар луу чиглэх нь гарцаагүй болж байна.