НЬЮ-ЙОРК. /The Wall Street Journal/. “Apple” компани өөрсдийн бүтээсэн уран сайхны кинонуудаа “Apple TV+” стриминг үйлчилгээндээ нэвтрүүлэхээс өмнө кинотеатруудаар гаргахаар төлөвлөж байна.


Тус компани Америкийн хэд хэдэн томоохон сүлжээ кинотеатруудад бүтээлээ гаргах санал тавиад байгаа бөгөөд зугаа цэнгэлийн бусад салбарын мэргэжилтнүүдтэй зөвөлгөөн хийсэн байна. Дэлгэцийн бүтээлээ эхлээд кинотеатруудаар үзүүлэх шийдвэр гаргасан нь алдартай найруулагч, продюсоруудыг татах зорилготой аж. 


1976 онд байгуулагдсан “Apple” компани нь “iPhone” ухаалаг гар утас, “iPad” планшет, “iMac” компьютер, “MacBook” нөүтбүүк зэргийг үйлвэрлэдэгээс гадна бусад өндөр технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм. “Apple” нь дэлхийн хамгийн том технологийн компаниудын нэг юм.



Эх сурвалж: Монцамэ агентлаг