Хүн бүр хаа нэгтээгээс эхэлдэг. Алдарт интрепренер, "Apple" компанийг үүсгэн байгуулагч Стив Жобс цагтаа лааз өшиглөж явсан түүхтэй. Төрсөн эх нь айлд үрчлүүлсэн түүнийг их сургуульд сургахын тулд өргөмөл аав ээж нь хамаг мөнгөө урсгаж орхиж. Гэтэл тэр хагас жил орчим коллежид сурч байгаад сургуулиа хаясан байдаг. 

1973 онд "Кола"-ны шил түүж амь зогоон, нийтийн байранд хоног төөрүүлж байхдаа тэрбээр ажил хайж энэхүү өргөдлийг бичжээ. 

Тэрээр өөрийнхөө ур чадварыг "Computer" ба "Calculator" гээд тусгай чадвар дээр  "electronics tech or design engineer"-г сонгожээ. Стив Жобс үүнээс гуравхан жилийн дараа техникийн суут ухаантан Возняктай хамтарч домогт "Apple" компанийг байгуулсан юм. 1980 онд компани  нь IPO хийхэд тэрбээр дөнгөж 25 настай байжээ.

Түүний ажлын өргөдөлтэй танилцана уу.