Өчигдөр шөнийн технологийн ертөнцийн гол үйл явдал яахын аргагүй “Apple” компанийн хаалттай эвэнт байлаа. Тус компани өөрийн шинэ бүтээгдэхүүнээ танилцуулжээ. Шинэ “iPad” – ний 9.7 инчийн дэлгэц, чулуун ирмэг, хурууны хээгээр танигч, товчлуур болон камер нь өмнөх загвартайгаа яг ижилхэн аж. 

Харин онцгой зүйл нь мэдрэгчтэй үзэг болон A10 загварын процессор юм. Уг iPad-ний цэнэгээ барих чадвар нь 10 цаг бөгөөд камер нь 8 мегапиксел юм байна. Мөн 1080p бичлэг хийх чадвартай. 

Тус хаалттай эвэнтийн 11 минутын видеог хүргэе.