Apple компани сүүлийн жилүүдэд нимгэн MacBook Air загвараа нэг их хөгжүүлээгүй, оронд нь бусад загвараа илүү нимгэрүүлсэн билээ. Өөрчлөлтөөс орхигдсон хэдий ч MacBook Air загвар одоог хүртэл эрэлттэй байгаа. Тэгвэл тус компанийн шинжээч KGI Securities энэ оны хоёрдугаар улиралд арай хямд үнэтэй загвар гаргах талаар мэдээлэв. 

KGI Securities-ийн шинжээч Мин Чин Квогийн хэлж буйгаар Apple компани 13 инчийн MacBook Air загвараа илүү хямд үнэтэй гаргаснаар лэптопынх нь ерөнхий борлуулалт сайжрахад нөлөөлөх аж. 2018 онд 10 жилийн ойгоо тэмдэглэх гэж байгаа ч том шинэчлэл хийгээгүй гэж болно. Хамгийн сүүлд л гэхэд MacBook Air-ийг илүү хурдан 1.8GHz-ийн Intel-ийн процессортой болгосон юм. MacBook Air одоогоор 999 долларын үнэтэй байна.

Мөн Apple компани AirPods чихэвчээ сайжруулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Сүүлд гарсан гэрийн ухаалаг төхөөрөмж HomePod ч мөн хэрэглэгчдийн зүгээс ихээхэн шүүмжлэл хүлээж, сайжруулах хэд хэдэн зүйлтэй болсон юм.