Технологийн гигант албан ёсоор Америкийн нийтэд хувьцаагаа арилжаалсан компаниудын анхны их наяд долларын үнэлгээнд хүрсэн компани боллоо. Саяхан тус компаний гурав дугаар улирлын борлуулалтын мэдээг хэдхэн хоногийн өмнө олон нийтэд мэдээлж байсан бол тэд Пүрэв гариг буюу 8 сарын 2нд , нийт хувьцааны үнэлгээ гурван хувиар өссөнөөр нэгж хувьцааны үнэлгээ 207.05 ам. долларт хүрсэн байна. Энэ оны нэг сарын урьдчилан таамагласнаар хэрвээ хувьцааны үнэ өссөөр байвал нэг их наядад хүрнэ гэсэн хүлээлттэй байсаны дагуу төлөвлөсөн үр дүнд хүрсэнээр Google компанийг ардаа орхилоо. Тус компани нь гар утасны зах зээлд сайн борлуулалт хийж байгаагаас гадна "wearable market" буюу нэмэлт зүүсгэл болох чихэвч, ухаалаг цаг, "airpods" зэрэг бүтээгдэхүүний борлуулалт нь тухайн салбартаа 60 хувийн өсөлттэй яваа аж. Компани нь ойрын ирээдүйд улам их орлого олж зах зээлийн хүрээгээ тэлэх нь тодорхой харагдаж байна.