"Apple" компани IPhone 8 гар утас болон бусад шинэ загваруудаа өнөөдөр танилцуулж, худалдаанд гаргана. IPhone 8  гар утасны AMELOD  дэлгэц нь хэдэн мянган өнгө ялгах чадвартай, хэзээ ч зурагдахгүй гэдгээрээ онцлог юм. 

"Home" товчлуурын оронд хөдөлгөөн мэдрэх систем суурилуулсан. Мөн нумарсан OLED дэлгэц, түгжээ тайлах зориулалттай хүний царай таних 3D мэдрэгч, AR дүрслэлтэй аппликейшн дээр ажилладаг камер, 16 мегапиксель зураг буулгах камер зэрэг олон шинэ технологийг багтаажээ.

"Apple" компани IPhone 8 гар утсын хамт  IPhone 8 Plus, IPhone 8 Pro загварын утаснууд болон “Apple watch” цаг, “Apple TV” телевиз, “iOS software” зэрэг бүтээгдэхүүнээ танилцуулах юм. Зарим эх сурвалж IPhone 8 загварын гар утсыг IPhone 8X гэж нэрлэнэ хэмээн таамаглаж байна.