Мягмар гарагт АНУ-ын Нью-Йорк хотноо зохион байгуулсан арга хэмжээн дээр “Apple” компани шинэ загварын “iPad Pro” таблет болон “MacBook Air”, “Mac mini” компьютерийг олон нийтэд танилцуулжээ.

Найман жилийн өмнө анхны “iPad”-ыг танилцуулж байсан цагаас хойшхи хамгийн том өөрчлөлтийг “iPad Pro” шинэ загварт хийсэн бөгөөд энэ удаагийн загварт “Home button” байхгүй болжээ. Шингэн ретина дэлгэцтэй “iPad Pro” нь 11 болон 12.9 инчийн дэлгэцийн сонголттой бөгөөд мөн нүүр таних технологийг нэвтрүүлсэн байна.

Харин “MacBook Air” компьютер нь 13.3 инчийн ретина дэлгэцтэй бөгөөд төхөөрөмжийг нээх, төлбөр төлөх болон хавсралт руу нэвтрэх зэрэгт хурууны хээгээ ашиглах боломжтой ажээ. Түүнчлэн өмнөх загвартай харьцуулахад илүү хөнгөн, нимгэн хийгээд авсаархан хэмжээтэй болсон тухай компанийн төлөөлөгч мэдээлэв.

“Apple” компани “MacBook Air” компьютерээс гадна “Mac mini” гэдэг суурин компьютерийг олон нийтэд танилцуулсан нь нэмэлт дэлгэцтэй холбох боломжтой ажээ.

Тус компани нь ихэвчлэн намрын улиралд буюу уламжлалт баярын өдрүүдийг тохиолдуулан хүмүүсийн дэлгүүр хэсэх улирлыг угтан шинэ бүтээгдэхүүнүүдээ олон нийтэд танилцуулдаг юм.

Өнгөрсөн есдүгээр сард Калифорни муж улсын Купертино хот дахь “Стив Жобс” театрт тус компанийн гүйцэтгэх захирал Тим Кук “iPhone” загварын шинэ гар утаснуудаа танилцуулсан билээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, www.esquire.comwww.apple.com