Өнөөдөр нийтлэгдсэн судалгаагаар Apple цаг дэлхий даяар 4.7 сая хувь борлуулагдаж, дэлхийн цагны зах зээлийн 17 хувийг дангаараа эзэлж, сүүлийн улирлын турш ухаалаг цагны худалдааны жагсаалд тэргүүн байраа хадгалж үлдэж чадсан байна. Xioami цаг Apple компанийн ард хоёр хувиар яваа бөгөөд жилийн хоёрдугаар улиралд зах зээлд 500.000 хувь борлуулсан байна. Fitbit, huawei, Garmin гэх ухаалаг цагууд тэдний борлуулалтын төвшинд хүрэх хол байгаа бөгөөд өндөр шаардлага бүхий, олон онцлогтой Apple-н ухаалаг цагууд болон бүтээгдэхүүнүүд шаардлагад нийцэж бусад хямд үнэтэй ухаалаг цагны хэрэглээг багасгаж байна гэж судалгаагаар үзжээ.  9 сарын 12-ны Лхагва гарагт Apple компанийн ухаалаг цагны 4 дахь цуврал илүү том дэлгэцтэй бүтээгдэхүүн гарна гэсэн хүлээлттэй байгаа юм. 

Мэдээллийн ивээн тэтгэгч: PC Mall