"Warner Bros" продакшинийн "Aquaman" нь амралтын өдрүүдэд нээлтээ хийсэн даруйдаа Хятадад 93.6 сая ам долларын борлуулалт хийжээ. Уг нээлт нь хит болсон "Ready Player One"-ийг 66 хувиар давж, тус улсын хамгийн том дебют рекордыг эвдсэн байна.


“Aquaman" нь АНУ-д нээлтээ хийхээс хоёр долоо хоногийн өмнө Хятадад нээлтээ хийсэн байна. Кино театрууд нам гүм болдог энэ үеийг ухаалагаар шилжүүлсэн нь учиртай. Америкт эдгээр хоёр долоо хоногт зул сарын амралтын бэлтгэл ажилд тэргүүлэх ач холбогдол өгдөг ажээ.

Иймээс Хойд Америкийн театруудад 12 дугаар сарын 21-нээс эхлэн дэлгэцнээ гарна.

Мөн “Нью-Йоркийн Таймс”-ийн мэдээлснээр Хятадын жилийн эцсийн хямдралыг тооцоолон хэт эрт Америк киноны нээлтийг хийхээс сэрэмжлэх болсон ба киног хуулбарлахаас болгоомжилж байгаа аж. “Crazy Rich Asians”-ийн нээлт тус улсад амжилтгүй болсон нь эдгээр асуудлуутай холбоотой хэмээн тайлбарлажээ.


Эх сурвалж: https://nextshark.com