Алдартнуудыг ч бас азгүйтэл, араар тавилт тойрдоггүй.  Холливудын араар тавилтуудаас хамгийн дуулиантайг нь онцлон хүргэж байна. Судалгаагаар нөхрөө араар тавьдаг эмэгтэй хүмүүсийн 50 хувь нь гэр бүлээсээ салж нууц амрагаа сонгодог ажээ. 


Кристен Стьюарт Роберт Паттинсон

Алдартангуудаас хамгийн дуулиантай араар тавилт бол Кристен Стьюартынх юм. Тэрээр жүжигчин  “Цасан цагаан ба Анчин” кинонд тоглож байхдаа найруулагч Руперт Сандерстай учир ургуулсан нь  Роберт Паттинсонд баригдаж, хэвлэлүүдийн бай болж байлаа.


Тайгер Вүүдс, Элин Нордегренг

Дэлхийн хамгийн баян тамирчин Тайгер Вүүдс байсхийгээд янаг амрагийн асуудалд орооцолдож орхидог. Тэрээр шаргал үст эхнэр Элин Нордегренгийг хэд хэдэн удаа хуурсны эцэст салалтаар өндөрлөсөн байдаг. Эцэст нь тэр эхнэртээ зуун сая ам.доллар үлдээсэн билээ.


Дэми Мур, Эштон Кэчер

Насны зөрүүтэй Дэми Мур Эштон Кэчер нар цагтаа хамгийн сайхан хосуудын тоонд орж байлаа. Тэд хуримласныхаа зургаан жилийн ойг Сан-Диегод тэмдэглэж байхад Эштон 22 настай залуу эмэгтэйтэй буудлын өрөөнд орсон байдаг. Ийнхүү тэдний дуулиан эхэлж 2 жилийн дараа зам замаа хөөцгөөсөн билээ.


Сандра Буллок, Жесси Жеймс

"Оскар"-ын шагналт жүжигчин Сандра Буллок нөхөр Жесси Жеймтэйгээ 2005 онд гэрлэж, үүнээс таван жилийн дараа хүүхэд үрчилж авах талаар ярилцаж байв. Энэ үед Жеймс загвар ємсєгч Мишель МакГи-тэй хайр сэтгэлийн романс үүсгэснээр тэдний харилцаа дуусгар болсон юм.


Арнольд Шварцнеггер, Мариа Шривер


Алдарт жүжигчин, Калифорни мужийн экс захирагч Арнолд Шварцнеггер  эхнэрээ араар нь тавьж 50 настай гэрийн үйлчлэгч Милдред Баенатай явалдаж, бүр хүүхэдтэй болсон нь хэт хожуу илэрсэн. Эхнэр нь энэ явдлыг 25 жилийн хамтын амьдралаа төгсгөх үед төгсөх үед мэдсэн билээ.


Элизабет Харли, Хью Грант

Брижит Жонсын өдрийн тэмдэглэл”, “Цэнхэр нүдэн Мики”, “Дөрвөн хурим, нэг оршуулга” киноны дүрээр нь үзэгчдийн сайн мэдэх Их Британийн инээдмийн жүжигчин Хью Грант 1995 онд Холливуудын Дивайн Браун хэмээх биеэ үнэлэгч дээр байнга очиж, эхнэрээ араар нь тавьдаг байсан нь илэрсэн билээ.