Энэхүү мэргэн ухааны алтан дүрмийг байнга амьдралдаа санаж явбал зохилтой. 


1. Ярьж байх үед үгс тань чимээгүй байхаас илүү байх ёстой.
2. Арслан тэргүүтэй хоньны арми, хонь тэргүүтэй арслангийн армийг ялна.
3. Алдаагаа үгүйсгэх нь давхар алдаа юм.
4. Ухаантай хүн ирмэхэд ойлгоно. Харин тэнэг хүн түлхэхэд ойлгоно.
5. Ухаантай эмэгтэй хүн эрэгтэй хүний ярьсан бүх зүйлд чихэр нэмж, ярьсан бүх зүйлээс давсыг хасдаг.
6. Нэг олсон туршлага мэргэн ухааны долоон дүрмээс илүү чухал.
7. Зөөлөн, сайхан үгс болон нинжин сэтгэлээр зааныг утас нь дээр ч явуулж болно.
8. Хөлөг онгоцны хүссэнээр салхи салхилдаггүй.
9. Хэрэв дөш болсон бол тэвч харин алх болсон бол цохь.
10. Өөгүй, алдаа дутагдалгүй найз хайдаг хүн ганцаар үлддэг.
11. Үргэлж нартай өдрүүд цөлийг бий болгодог.
12. Хэрэв таны хажууд муу, хорон санаа зогссон бол хөдлөлгүй бай.
13. Хөдлөлгүйгээр цаг хугацааг ойлгох боломжгүй.
14. Хэрэв таны сэтгэлд нэг ч гэсэн цэцэглэж буй мөчир үлдсэн бол түүн дээр дуулж буй шувуу сууж л таараа.
15. Бардам занг ялсанаар хүн сайхан болдог. Уур хилэнг давсанаар хөгжилтэй болдог. Айдсыг давсанаар амжилттай нэгэн болдог. Шуналыг давсанаар аз жаргалтай болдог.
16. Шилдэг захирагч бол өөрийгөө захирах чадвартай хүн.
17. Айж байгаа бол бүү хэл. Хэрэв хэлсэн бол бүү ай.
18. Ялалт хүний чадахыг харуулдаг бол ялагдал түүнийг ямар үнэлэмжтэйг харуулдаг.
19. Хааж чадахгүй хаалгыг бүү нээ.
20. Эмэгтэй хүний жижиг дутагдлыг уучилж чаддаггүй эрэгтэй хүн түүний агуу сайн талыг олж харахгүй.
21. Хэрэв та нууцаа салхинд хэлсэн бол нууцыг тань модонд хэлсэн хэмээн бүү зэмлэ.
22. Хэрэв бүх зүйлд хүрч чадахгүй бол хэсгээс татгалзах хэрэггүй.