СИДНЕЙ. /TASS/. Өнгөрсөн 3 дугаар сарын 15-нд Крайстчерч хотын сүмд болсон халдлагын дараа тогтоосон хоригийн дагуу иргэдийн хагас автомат зэвсгүүдийг худалдан авах томоохон хэмжээний кампанит ажилдаа Шинэ Зеландын Засгийн газар 130 сая гаруй ам.долларыг зарцуулах аж.


Энэ ажлын хүрээнд хэдэн зуун төрлийн зэвсэг хийгээд бусад зэвсэг хэрэгслийн дэлгүүрүүдийг худалдан авахаар төлөвлөж байгаа аж. Ийм зорилгоор 190 сая шинэ зеланд доллар зарцуулахаар төлөвлөсөн бол зэвсэг хураахад 11.6 сая ам.долларыг зарцуулах ажээ. 


Нөхөн төлбөрийн хэмжээ зэвсгийн элэгдлээс хамаарах бөгөөд тодорхой зөвшөөрөлтэй хүнд л нөхөн төлбөр олгох аж. Нөхөн төлбөрийг 10 хоногийн хугацаанд олгох аж. Харин зэвсэг хураах ажил 7 дугаар сарын дунд үеэс 12 дугаар сарын 20 хүртэл үргэлжлэх юм байна. Худалдаж авсан бүх зэвсэг хэрэгслийг устгах юм байна. 


 

Эх сурвалж: Монцамэ агентлаг