Ардчилсан хувьсгалын 30, Ардчилсан нам үүсэн байгуулагдсаны 29 жилийн баяр өнөөдөр тохиож байна. Баярын арга хэмжээнд Ардчилсан намын удирдлагууд болон гишүүд дэмжигчид, намын дэргэдэх байгууллагууд оролцож, Ардчиллын алдаа, оноо, тулгамдсан асуудлаа хэлэлцэж байна.

Энэ үеэр Ардчилсан намын гишүүн, Ардчилсан ахмадын холбооны гишүүн Ц.Раднаа, ҮБХ-ны гишүүн, П.Батчимэг, Төв аймгийн ИТХ-ын дарга Х.Уламсайхан нарыг Ардчилсан намын дээд шагнал Чингисийн одонгоор шагнажээ.