Ардчилсан нам өнөөдөр мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд:

"Ардчилсан нам нь иргэдийн боломжийг хулгайлсан болон төрийн албыг худалдсан эрх баригчдын аль нэг бүлэглэлийн талд орохгүй бөгөөд гагцхүү иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, хулгай хийсэн гэмт бүлэглэлүүдэд хариуцлага тооцох асуудал дээр хатуу зарчмын байр суурь баримтална гэдгээ мэдэгдэж байна" гэжээ.

Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.