УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бусаар хуралдаж, Засгийн газрын зарим сайд нараас өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байгаа тухай мэдээлэл сонссон юм. Уг мэдээллийн дагуу холбогдох сайдуудад үүрэг өгчээ. Өвөлжилтийн бэлтгэл ажил, мөн хүүхдийн мөнгө олгох асуудалд хөрөнгийн дутагдалд орж, ес аравдугаар сард олгогдохгүй байж болзошгүй, өвөлжилтийн бэлтгэл оройтсон гээд хэд хэдэн асуудлаар Ээлжит бус чуулган хуралдуулах саналтай байгаагаа энэ үеэр хэллээ. 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Г.Чулуунбаатар

  • -Оюутны сургалтын төлбөрт өөрчлөлт оруулахгүй байх шаардлага тавив.
  • -Монгол улсын нийт хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах боломжоор хангах
  • -Хувийн сургууль, цэцэрлэгүүдийн төлбөрийг хуулиар зохицуулах ёстой. 

Эрчим хүчний сайд П.Ганхүү

  • Эрчим хүчний цаашдын салбарын бодлогыг зөв болгож, УИХ-ын гишүүдэд, олон нийтэд ойлгомжтой болго.
  • Зүүн бүсийн дулаан цахилгааны эрчим хүчний асуудал дээр Чойбалсангийн ДЦС-ын 50 МВт-ын өргөтгөлийг маш яаралтай шийдэх хэрэгтэй. 
  • Өмнөх Засгийн газрын үед Баян-өлгий аймагт усан цахилгаан станц барих тухай бүх бичиг баримт, ТЭЗҮ нь хийгдчихсэн цаашид явуулах шаардлагатай байна. Багануурын ДЦС-ын асуудал, 10 аймгийг дулаанаар хангахаар хувийн хэвшлүүдтэй гэрээ хийсэн байсан ажил гацаанд орчихлоо. Энэ ажлыг үргэлжлүүлэн явуулах хэрэгтэй болохыг сануулсан. 

Хадлангийн нөөц бэлчээр хомс болчихсон. Тиймээс бодит амьдрал ямар байгаа вэ гэдгийг дахин эргэж хараарай гэдгийг ХХААХҮЯ-нд  анхааруулага өглөө. 

  • 66 сая толгой мал бол 17 их наяд төгрөг юм байна. Анхны цаснаар зуд болох магадлалтай тул бэлтгэлээ хангаж, хадлан тэжээлийн нөөц бэлтгэх ажилд онцгой анхаарах хэрэгтэй.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн

  • -Валютын ханш 2450 болж, гурван сарын дотор 300 төгрөгөөр савлаж байгаа. Валютын ханш яагаад өссөн талаар судалгааг Монголбанк, Сангийн яам хоёр зайлшгүй дүгнэлт гаргаж танилцуулахыг үүрэг болголоо. 
  • -ОУВС-ын асуудалтай холбоотойгоор ажлын хэсэг дээр банкны барьцаанд мал болон хайгуулын лиценз авахыг буруу гэж үзсэн. Үүнийг гадны байгууллагын шахалтаар үгүйсгэх юм бол монголын бүх банк дампуурах эрсдэл хүлээх болно. Тиймээс энэ асуудалд Сангийн яамныг онцгойлон анхаарахыг санууллаа.