Ардын түмний дунд ардын дууны хэмээн хэмээн овоглогддог, цангинасан сайхан хоолойтой дуучин Д.Гэрэлмаа таалал төгсчээ. Тэрбээр олон жил Улсын ардын дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучнаар ажиллаж 20-иод улсад эх орныхоо дуу хуурыг сурталчилж явжээ. Харин 10 жилийн өмнө тэрбээр чуулгаасаа гарч чөлөөт уран бүтээлч гэгдэх болсон юм.

Олон жил урлагийн тайзнаа дуулсан ч, СТА-аас өөр түүнд шагнал өгөөгүй. Шударга шулуун зантай асан тэрээр энэ талаар нэлээн хэдэн жилийн өмнө өгсөн ярилцлагадаа "Үндэстэн ястны богино дуулаачдын холбооноос намайг гавьяатад тодорхойлсон гэсэн. Магадгүй ирж байгаа сар шинийн баяраар энэ хvндтэй цолыг хvртэж мэднэ. Гэхдээ би цол хэргэм огт горьдоогvй. Уран бvтээлээ чанартай хийе л гэж бодож байна" хэмээн ярьсан удаатай.

Гэвч түүнд энэхүү цолыг өгөөгүй, тэнгэрийн оронд үдэв. Эх сайхан орондоо, урлагийн алтан тайзнаа ахин төрөх болтугай.