Аргын тооллын 7 сарын 23, Сумъяа гараг. Билгийн тооллын 11, Эрхтэний тэнгэрт одтой, улаан луу өдөр. Өдрийн наран 5 цаг 18 минутад мандан, 20 цаг 35 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. 

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. 

Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. 5 цаг 46 минутанд их халууны улирал эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.