УИХ-ын чуулганы хуралдаанаар банкны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. Банкны тухай хуулиар банкийг эрсдэлд орсны дараа биш харин дампуурахаас урьдчилан сэргийлэх чиглэлд төв банк  түлхүү анхаарч ажиллахаар болжээ. Мөн арилжааны банкууд дэргэдээ охин компани байгуулахыг хоригложээ

Өмнө нь эдийн засагчид арилжааны банкуудыг ил, далд байдлаар бүх салбар руу орсон нь эдийн засгийн өсөлтгүй, тэлэлтгүй болгодог сөрөг талтайг дурьдаж байсан юм. Банкны тухай хууль батлагдсанаар цаашид банк эрсдэлд орлоо гэхэд татвар төлөгчдийн мөнгөөр хохирол барагдуулах биш банкийг дотроос нь аврах боломжийг бүрдүүлэхийг зорьжээ. Мөн арилжааны банкуудын чадавхийг нэмэх зорилгоор одоо байгаа банкны дүрмийн сангийн хэмжээ 50 гэхчилэн болон бүхэлд нь хязгаарлах зогсоож түдгэлзүүлэх зэрэг арга хэмжээ авахыг заажээ.