Малын гоц халдварт өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоосон бүс нутгаас малын туувар болон тээвэрлэлтийг хориглосон бөгөөд заавал үзлэг шинжилгээнд хамруулан нэвтрүүлж байгаа. Харин үзлэг шинжилгээ, ариутгалд хамрагдалгүй тухайн бүс нутгаас гарсан малчинд нөхөн олговор олгохгүй юм байна.