Армен бүсгүйчүүд дэлхийн цахим сүлжээг байлдан дагуулж байна. Хамгийн гол нь тэд бие даасан, хангалуун амьдралтай бөгөөд тэд хэзээ ч Ким Кардашьяны стилийг дуурайдаггүй. Иймээс энэ бүсгүйчүүдээс суралцах зүйл бий.


Йохана Рива Карапетян (27 настай), 47,8 мянган дагагчтай.

Йохана- Армени гаралтай Уругвайн загвар өмсөгч. Тэрбээр 2014 онд «Мисс Уругвай» шагнал хүртсэн. Мөн энэ онд Йохана «Miss Universe” тэмцээнд улсаа төлөөлөн оролцсон.


Лусине Товмасян (31 настай), 59,1 мянган дагагчтай

Лусине Ереванд төрж өссөн. Тэрбээр Орос-Армяний их сургуульд элсэн орж, 17 насандаа «Мисс Армени» шагналыг хүртсэн. 2005 онд «Европын мисс» тэмцээнд 2-р байр эзэлсэн.


Аревик Восканян (20 настай), 103 мянган дагагчтай.

«Крымын гоо бүсгүй-2013» шагналыг тэрбээр 16 насандаа хүртсэн. 10 жилийн турш дуу, бүжгээр хичээллэж байсан бөгөөд саяхан Симферполд өөрийн дэлгүүрийг нээсэн.

Анаит Симонян (30 настай), 116 мянган дагагчтай.

2006 онд тэрбээр өөрийн анхны бие даасан «Айастан» клипийг гаргаж хоёр жилийн дараа «Хоёр од» тэмцээнд оролцож хоёрдугаар байр эзэлсэн.


Ивета Мукучян (31 настай), 134 мянган дагагчтай.

Армений алдарт дуучин Ивета Мукучян “The Voice of Germany”-ы шоуны 2-р улиралд оролцож байсан. 2012 оны 12-р сард El-Style сэтгүүл Мукучяныг Армений хамгийн тачаангуй эмэгтэйгээр нэрлэсэн. 2016 онд Ивета Арменийг төлөөлж «Eurovision 2016» оролцсон.

Назени Ованнисян (35 настай), 223 мянган дагагчтай.

Армений алдартай жүжигчин, дуучин, загвар өмсөгч Назени Ованнисян Ереваны Театр, Киноны их сургуулийг төгссөн. 2012 оноос эхэлж «Армени» телевизэд ажиллаж эхэлжээ.

Арпине Габриелян (27 настай), 224 мянган дагагчтай

Жүжигчин, дуучин, хөтлөгч Арпине Габриелян 2015 онд өөрийн анхны бие даасан клипийг гаргасан. Түүнийг хүмүүс Full House сериалын Ликигийн дүрээр сайн мэддэг.