2016 оны арваннэгдүгээр сарын 18-нд УИХ-ын чуулганы хуралдаанаар "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль"-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан. Ингэснээр арваннэгдүгээр сарын 26-ны өдрийг бүх нийтийн баярын өдөр болгосон юм.

1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халсан Монголын түүхийн томоохон үйл явдал тохиосон учир энэ өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгох нь зүйтэй гэж үзсэн байдаг.

Энэ жилийн хувьд Үндсэн хуульт Бүгд Найрамдах Улсаа тунхагласан баярын өдөр Даваа гарагт тохионо. Тиймээс арваннэгдүгээр сарын 26-ны Даваа гарагт бүх нийтээрээ амарна гэдгийг Засгийн газрын хэвлэлийн албанаас хэллээ.