Ойрын өрүүдэд Япон улс үерийн гамшигаас үүдэж 200 гаруй хүнээ алдсан талаар олон улсын мэдээллийн агентлагууд онцлов. Нэн ялангуяа Шикокү бүс Эхимэ Коочи, Гифү мужууд Хирошима хотод хүчтэй борооны улмаас хүнд байдалтай байгаа билээ. Энэ үед Асашёорюү Д.Дагвадорж нэгэн санаачилга өрнүүлжээ.

Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудастаа хүнд хэцүү үед манай улсад тусалж ирсэн Япон улсын ард түмэнд туслах цаг нь ирээд байна гээд хувийн зүгээс 10000$ хандивлаж байгаагаа дуулгаад хандивын данс нээх болсоноо дуулгажээ.


Монголчууд зовох цагт нөхрийн чанар гэж хэлдэг.Наадам сайхан болж өндөрлөлөө. Нэгэн зүйлд сэтгэлийн чилээ гаргахгүй бол болохгүй байна аа. 2018/7/8-10 хооронд Японы баруун хэсгээр олон хоног орсон борооны улмаас 130 гаруй хүн эндэж 50 гаруй хүн ор сураггүй алга болсон гамшиг боллоо!
Миний бие энэ улстай хамгийн их холбоотойн хувьд, дээр нь 1990 оны шилжилтийн үед Монголын эдийн засаг элгээрээ хэвтсэн хүнд үед Япон улс чин сэтгэлээсээ БНМАУ-д хүнсний тусламж болон эдийн засагт үлэмж хэмжээний тусламж үзүүлж байсныг би бөгөөд бид мартах ёсгүй билээ! Монгол орныг одоо хүртэл дэмжин тусалж бүс нутгийн энх тайванч найрсаг харилцааг бэхжүүлэн 2 орны эдийн засаг, соёлын харьцаа Монгол хүн Япон хүмүүс бие биеэ хамгийн сайнаар ойлгож явдагт би баярлаж явдаг юмаа!
Та бүхнээсээ чин сэтгэлээсээ ядрах цагт нөхрийн чанар гэж сайхан үгийг сануулахын ялдамд Японы ард түмэнд Монгол хүний өчүүхэн ч болов сайхан сэтгэлийн тусламж хандивыг миний бие хичээнгүйлэн хүсэж байна аа!
Миний бие хувийн зүгээс 10000$ хандивлаж бнаа! Та бүхнээсээ хичээнгүйлэн гуйж байна!
????????????????????????????????????????????????????????????????Маргаашнаас хандивын данс нээгээд явнаа баярлалаа  та бүхэндээ!