Ази, Европын орнуудын удирдагчдын “АСЕМ” дээд хэмжээний уулзалт Бельгийн нийслэл Брюссель хотноо өчигдөр эхэллээ.

Энэ сарын 18-19-ны хооронд болох уг уулзалтад 51 орон, Европын холбоо, Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны төлөөлөгчид оролцож байна.

Энэ удаагийн уулзалт “Европ-Ази: Дэлхийд тулгамдсан асуудлын эсрэг дэлхийн түншлэл” сэдэв дор зохион байгуулагдаж байна.

Уулзалтад оролцож буй улс орнуудын төлөөлөгчид худалдаа, хөрөнгө оруулалт, харилцаа холбоо, тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, аюулгүй байдал, терроризм, цахим халдлага зэрэг салбар дахь хоёр тивийн хамтын ажиллагааг өргөжүүлж, яриа хэлэлцээг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг